АНУ-д коронавирусээр өвчлөгчдийн тоо сүүлийн үед илүү хурдацтай нэмэгдэж үүнээс ч үүдэн Нью-Йорк хотод энэ пүрэв гарагаас сургуулиудыг хаах арга хэмжээг авч эхэллээ.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн АНУ-д цар тахал улам бүр идэвхжиж, өдөрт 160 гаруй мянган халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Халдварт өндөртэй бүсүүдийн нэгээр Нью Йорк нэрлэгдэж байна. Тус хотод халдварын тохиолдол гурван хувийн босгыг давсан учраас нийтийн сургуулиудыг хаах арга хэмжээг авч байгааг юм.
Энэ шийдвэрээс үүдэн Нью -Йорк хотын 300 мянган хүүхэд сургуульдаа явж чадахгүйд хүрээд байгаа юм.
Л.Баяр