Эмоци продакшны тоглолт үзсэн бол ард иргэдийн дунд халдвар тархахаас сэргийлэн ухамсартай байж 92263888, 92268517 дугаарын утсаар холбогдоно уу хэмээн хуулийн байгууллагаас мэдээлэл хүргүүлж байна.
Халдварын тандалт, хариу арга хэмжээ авах явцад ард иргэд маань туслалцаа үзүүлэх шаардлагатай байгаа тул, зарласан харьяалалд байгаа хүмүүс ирж шинжилгээ өгөх хэрэгтэй байна.
Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёлын төв өргөөнд Эмоци продакшны тоглолт үзсэн хүмүүс дотор батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар бүртгэгдсэн хэсэг бүлэг хүн байгаа.
Тоглолтыг 10-16 дугаар эгнээний 23-46 дахь суудалд сууж үзсэн хүмүүс буюу тодруулбал,
Аравдугаар эгнээний 29-32, 45-47
Арваннэгдүгээр эгнээний 39-40
Арванхоёрдугаар эгнээний 25-26, 35-40, 45-48
Арвангуравдугаар эгнээний 36-38, 46-48
Арвандөрөвдүгээр эгнээний 30-34, 39, 46
Арванзургаадугаар эгнээний 40 дүгээр суудалд суусан хүмүүс яаралтай холбогдож манай лабораторид шинжилгээ өгөх хэрэгтэй байна.