Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 01-нийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэртэй холбогдуулан:
Худалдаа хөгжлийн банк
Төрийн банк
Хаан банк
Голомт банк
Хасбанк банкууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээж авч эхэлжээ.
Иймд иргэд дараах холбоосоор нэвтэрч гэрээндээ өөрчлөлт оруулах хүсэлтээ өгөх боломжтой. Бусад арилжааны банкууд онлайнаар хүсэлт авч эхлэхэд эргэн мэдээлэх болно гэсэн зарыг Монголын ипотекийн корпорациас цахим хуудсаараа дамжуулан хүргэж байна.
Л.Баяр