Иргэд та амны хаалт байнга зүүх, гадуур явахгүй байх, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг онцгой анхаарна уу.
2020 оны арваннэгдүгээр сарын 19-ний оройны байдлаар Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдол 13 болж хоёр тохиолдол шинээр нэмэгдсэн байна.
Тодруулбал, өчигдөр /2020.11.19/ аймгийн онцгой комисс Хонгор суманд ажилласан аж. Хонгор сумын 3 дугаар баг Салхит өртөө 500 өрхийн 1,600 иргэнтэй. Энд 400 орчим иргэн төмөр замд ажилладаг. Тэднээс хоёр тохиолдол гарчээ.
Өчигдөр оройны байдлаар дээрх хоёр иргэний ойрын хавьтлуудыг тусгаарлан шинжилгээнд хамруулсан байна. Мөн эрүүл мэндийн байгууллагын ажилтан албан хаагчид бүх хүчээ дайчлан Салхит өртөөнд дөрвөн бүлэг ажиллаж шөнөдөө багтан тус өртөөний бүх иргэнийг шинжилгээнд ажлыг зохион байгуулж байгаа талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал хэллээ.
Л.Баяр