Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт өчигдөр /2020.11.19/ цагдаагийн албан хаагч иргэний биед халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан билээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Цагдаагийн алба хаагч шаардлага тавихдаа хууль бус үйлдэл гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Тухайн иргэн халдвар авсан байж болзошгүй эрсдэл бүхий этгээд байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ “Шинжилгээ өгөхгүй” гээд зугтаасан нь тогтоогдсон. Удалгүй цагдаагийн алба хаагчид түүнийг олоод эмнэлэг рүү авч явах гэтэл тухайн иргэн шаардлагыг эсэргүүцсэн. Дараа нь алба хаагч албадлагын арга хэмжээ авахдаа иргэний биед халдсан” гэлээ.
Одоогоор дээрх зөрчлийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.