“Ковид-19” коронавирус цар тахал дотоодод бүртгэгдэж Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоогдоод байгаа энэ цаг үед гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан боруулах, худалдан авах байдал багагүй гарч байна. Иймд иргэд Нийслэлийн засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангах, гар дээрээс архи согтууруулах ундаа худалдан авахгүй байж, цагдаагийн байгууллагаас тавьж байгаа шаардлагыг биелүүлж, хамтран ажиллана уу” гэж Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мэдээллээ.
Короновирусийн халдварын тархалтыг хумих зориллготойгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/1248 дугаар захирамж гараад байна.
“Нийтийн тээврийн үйлчилгээг тусгай хуваарьт шилжүүлж өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд нийтэд үйлчилэхээр тогтоосон. Мөн энэ цагуудад иргэд эрүүл мэнд, хүнсний хангамжтэй холбоотой хөдөлгөөнд оролцох боломжтой, автомашинууд ч мөн энэхүү цагийн хуваарьт захирагдан хөдөлгөөнд оролцох юм. Бусад цагт хөдөлгөөнийг хориглож байна.
Цагдаагийн байгууллагын зүгээс дээрх хөдөлгөөний хуваарийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Мөн хүнсний ханган нийлүүлэгч байгууллагуудын хүнс нийлүүлэлтэд хяналт тавьж ажиллаж байна.
Хүнсний үйлдвэрлэл, худалдаа/хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мах, амьтны тэжээл эрүүл мэндийн байгууллага эмийн сан, эм, эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагууд бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлтийг шөнийн 22:00—06:00 цагийн хороонд явуулна. Тиймээс захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууддад уриалж байна.