Малчид энэ жил 1 сая гаруй тонн өвс, 900 мянган тонн тэжээл бэлтгэжээ. Ялангуяа малчид сүрэл, ногоон тэжээл, гар тэжээл, дарш, хужир ахиу бэлдсэн нь төлөвлөснөөс давж боломжийн хэмжээнд байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлж байна. Мөн үйлдвэрлэлийн түвшинд 20 мянган тонн ногоон тэжээл бэлтгэжээ.
Гэхдээ энэ жил манай улсын говийн бүсийн 6 аймагт зуншлага тааруу, гантай байсан. Үүний улмаас бэлчээрийн мал аж ахуйд хадлан тэжээлийн нөөц хүрэлцэхгүй хүндээр тусаж тариалангийн үйлдвэрлэлд ногоон тэжээл шаардлагатай байна.
Тиймээс тариалан эрхлэгчид болц нь гүйцээгүй 40 мянган га газрыг тэжээл үйлдвэрлэл бэлтгэхэд нийлүүлээд байна. Одоо бэлтгэсэн өвс, тэжээлийг “COVID-19”-ийн цар тахлын нөхцөл байдалд малчдын суурьт саадгүй хүргэх ажил чухал болоод байна.
Салбарын яам энэ сарын 20-ноос хадлан тэжээлийн бэлтгэлийн дүн мэдээг нэгтгэж эцэслэн гаргах талаар ХХААХҮЯ-ны мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ.