Коронавирусийн цар тахлын улмаас АНУ-ын худалдааны төвүүд хүүхдүүдийг Санта Клаусын өвөр дээр суухыг хоригложээ. Тэд шилний наана цаанаас харьцах боломжтой.
Үйлчлүүлэгчид амны хаалт заавал зүүсэн байх ёстой бөгөөд зургаа авахуулахдаа ч буулгаж болохгүй юм байна. Зарим дэлгүүрүүдэд хуванцар шилэн хаалт босгосон байхад зарим нь бэлэгний хайрцагны наана цаанаас харилцуулах гэж байна.
Үүнээс гадна хүүхдүүд дараалал үүсгэхээс сэргийлэхийн тулд Санта Клаустай уулзах онлайнаар цаг авдаг болгожээ. Худалдааны төвийн ажилтнууд халдваргүйжүүлэлт байнга хийж, хүмүүсийн халууныг үзнэ. Жүжигчдийн ажлыг өдрийг бууруулж, завсарлагыг нь нэмжээ.
Мэдээж байгууллагууд ашгийн төлөө учир зул сарын уламжлалаасаа татгалзахгүй байхаар шийдвэрлэсэн нь энэ гэнэ.