Ковид-19 халдвар буюу цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар бүр нээлттэй хэлэлцэх УИХ-ын Түр хороо өнөөдөр Төрийн ордонд 12.00 цагт хуралдана.
Түр хороо нь хуулийн хэрэгжилтийг хянан хэлэлцэх, шаардлагатай бол хэрэгжилтийн талаар УИХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлэх, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй юм. Түр хорооны өнөөдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн хэрэгжилтийн явц болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.