2020-11-17 22:151min00

Улаанбаатар хотын хөдөлгөөнийг цагийн хатуу хуваарьт шилжүүллээ

12_20201113032153

УОК-ын даргын зөвлөл өдөрт хоёр удаа хуралдаж байгаа. Өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар албаны хүмүүс мэдээлэл өглөө.

Маргаанаас төрийн бүх шатны байгууллагын ажилчдын 10-15 хувь нь ажиллана. Нийтийн тээвэр, автомашин цагийн хатуу цагийн хуваарь тогтооно. Ингэхдээ өглөө 07:00-10:00,  орой 17:00-20:00 цагт хөдөлгөөнд оролцоно гэж Засгийн газрын хэвлэлийн албан дарга Ц.Ганзориг мэдэгдлээ. 

Ингээд Хотын дарга Д. Сумъябазар мэдээллийг дэлгэрүүлсэн юм. Тэрбээр “Анх бидний тооцоолж байснаас илүү буюу 40-50 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна. Хэрэв ийм байдал үргэлжилбэл өндөржүүлсэн бэлэн байдлын ач холбогдол харагдахгүй. Тиймээс хөдөлгөөний илүү хумьж байна.

Өглөө 07:00-10:00 цаг, орой 17:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөн үргэлжилнэ. бусад үед хөдөлгөөн зогсоно гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв бид хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хорьж чадвал үр дүнд хүрдэг гэдгийг олон улсын жишиг харуулж байна. Иргэд ч мөн энэ арга хэмжээг зөвөөр ойлгож, дагаж мөрдөх хэрэгтэй байна” гэв.

Тодруулвал УОК-оос гаргасан дээрх цагийн хуваарьт явган хүний хөдөлгөөн ч гэсэн орж байгаа хатуу анхаарах хэрэгтэй.

Н.Батаа