Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэн бүр дээд байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
УОК, Цагдаагийн ерөнхий газраас архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлүүлэхгүй байхыг хориглосон шийдвэр гаргасан байтал 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “Хүчит шонхор” захын лангуу түрээслэгч хоёр иргэн ажлын байран дээрээ архи уусан зөрчлийг ирлүүллээ. Иймээс ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ШӨХТГ-ын Улсын байцаагч нар газар дээр нь Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу дээд байгууллагаас гаргасан тогтоол шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр тус бүр 100,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авлаа.
Цаашид иргэн бүр хариуцлагатай байж энэ мэт зөрчлийг гаргахгүй байхыг ОБЕГ болон ШӨХТГ-аас АНХААРУУЛЖ байна.
Мөн архи, согтууруулах ундааг худалдаалахгүй байгаа энэ үед иргэд эмийн сангаас спирт худалдан авч, уусан зөрчил илэрч байгаа тул Цагдаагийн байгууллагаас эмийн сангуудад спиртийг жороор олгохоор, нэг хүнд тодорхой лимит тогтоон худалдаалахаар зөвлөмж хүргүүллээ.
Улс орон даяар онцгой байдлын дэглэмд шилжсэн энэ үед Дээд байгууллагаас ирүүлсэн тогтоол шийдвэрийг иргэн бүр биелүүлж хамтдаа, эрүүл энх, цар тахлыг даван туулцгаая.
Эх сурвалж: ШӨХТГ