Эмч нар коронавирусийг эсрэг үр дүнтэй вакцин бүтээж чадна. Гэвч COVID-19-ийн араас шинэ өвчин ирнэ гэж “Зөн билгийн тулаан”-ы од, шидтэн Александр Шепсийн дүү Олег үзэж байна. Тэрбээр цар тахлын нөхцөл байдал тогтворжих уу гэсэн асуултад ингэж хариулжээ.
“Мэдээж дуусна. Үүнээс зайлахгүй. Өдгөө хүн төрөлхтний агуу ухаантнууд вакцин бүтээхээр ажиллаж байна. Тэд заавал зорилгодоо хүрнэ. Гэвч энэ нь хүн төрөлхтөнд ил болох “Шинэ үеийн өвчин”-үүдийн сүүлчийнх нь биш” гэжээ.
Зөнбилэгч хүн төрөлхтний тодорохой хувь нь орох энэ шалгуур нь байгаль орчиндоо тоомжиргүй хандсан зэрэг хүний өөрийнх нь хийсэн үйлдлийн үр дүн гэнэ.
“Миний үгийг санаж яв. Бидний амьдралын хэв маяг, бидний хорт зуршил, бидний байгаль, экологидоо тоомжиргүй хандаж байгаа энэ бүхэн бидэнд асар их шалгуур авчрах болно. Тэгээд ч хэн ч дэлхий ертөнцийн асуудлыг өөрчлөхөөр яаравчлахгүй байна шүү дээ.
Бид экологийн сүйрлийн ирмэг дээр аж төрж байна. Зөвхөн биднээс л экологийн сүйрэл болох уу, үгүй гэдэг шалтгаална”.
Түүнчлэн Шепс хэлэхдээ, заримдаа хүмүүс коронавирусийг өөрийнхөө зорилгодоо ашиглахыг оролдож байна гэжээ. Тухайлбал, саяхан түүн дээр нэгэн бүсгүй хадам ээждээ халдвар илгээх хүсэлт тавьсан гэнэ. Зөнбилэгч үүнийг хөгжилтэй гуйлт гэж тооцсон ч хүсэлтийг нь биелүүлэхээс татгалзжээ.
Орчуулсан Э.Март : news.ru