Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Үүнээс харахад манай улсад багц өвчлөл Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан гэсэн гурван газар бүртгэгдээд байна.
Улаанбаатар хотод арваннэгдүгээр сарын 10-нд анхны тохиолдол бүртгэгдэж тухайн хүний ойрын хавьтал, хоёрдогч хавьтлуудыг судлан олох ажлыг эрчимтэй зохион байгуулсан юм.
Улаанбаатар хот: Улаанбаатар хотод бүртгэгдсэн багц өвчлөлд батлагдсан 10 тохиолдол байна. Анхны тохиодоллос ойрын хавьтал 440 хүнийг илрүүлээд 100 хувь шинжилгээнд хамруулаад байна. Одоогийн байдлаар хоёр удаагийн давтан шинжилгээнд 100 гаруй хүнийг хамруулсан.
Сэлэнгэ аймаг: Одоогийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол дөрвөн байна. Улаанбаатар хоттой шууд хамаарах хамаарал байхгүй. Тиймээс Сэлэнгэ аймгийн голомтыг төмөр замаа дагасан шинэ халдвар гэж үзэж байна. Сэлэнгэ аймгийн ойрын хавьтал 200 гаруй хүнийг тогтоосон. Тэр хүмүүсээс нийт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн.
Дархан-Уул аймагт: Төмөр замаа дагасан өвчлөл Дархан-Уул аймагт нэг бүртгэгдлээ.
Л.Баяр