Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар оройн 17:00 цагаас мэдээлэл хийлээ. /2020.11.15/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Үдээс хойш нийт 159 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн хоёрдугаар хавьтлын 1394 хүнд шинжилгээ хийхэд бүх хүний хариу сөрөг буюу халдвар илрээгүй.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица энэ удаагийн хэвлэлийн хуралд оролцон, дараах мэдээллийг өглөө.

-“Монгол Улс урт хугацааны турш зөвхөн зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг бүртгэсэн. Харин одоо Монгол Улс хоёрдугаар үе рүү шилжин орлоо. Энэ нь та бүхэнд шинэ мэт боловч бүрэн хөл хориог дэлхийн олон оронд хэрэгжүүлсэн. Бүх хавьтлыг бүрэн тогтооход дор хаяж 14 хоног шаардлагатай. Төр засгаас авч буй бүх шийдвэр нь та бүхний эрүүл мэндийн төлөө хийж буй алхам юм. ДЭМБ өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хэрэгжүүлсэн бүхий л арга хэмжээг сайшаан магтсан” гэлээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн