Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.11.14/
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Коронавирус нь дэлхийн 218 улс орон, бүс нутагт тархаж, нийт 52.4 сая хүн халдвар авснаас 1.2 сая хүн эндээд байна. Улмаар сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд нийт 600 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авсан нь цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдэж буй хамгийн өндөр тохиолдол боллоо.
АНУ-д халдвар хамгийн өндөр байгаа бөгөөд нэг хоногт 200 мянган хүн халдвар авсан байна. Монгол Улсад 450 гаруй эмч, мэргэжилтнүүд халдварын эсрэг ажиллаж байна. 3000 гаруй хүн 119 шуурхай утсаар зөвлөмж авч байна.