Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.11.14/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өнгөрсөн нэг хоногт 820 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Мөн 817 хүний шинжилгээнээс коронавирусний халдвал илрээгүй. Арваннэгдүгээр сарын 02-ны өдөр тусгай үүргийн онгоцоор ирсэн 121 иргэний давтан шинжилгээ, тусгаарлах байранд байгаа гурван хүн, тандалтын зорилгоор хийсэн 20 хүний шинжилгээ, 45 эмч, ажилтны шинжилгээнээс мөн халдвар илрээгүй.
ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй хоёр эмчийн шинжилгээнээс халдвар илэрсэн. Нийслэлд бүртгэгдээд байгаа голомтын шинжилгээ буюу батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 140 хүний шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрсэн нь дөрвөн настай хүүхэд байна. Хоёрдагч хавьтал болох 2775 хүнийг илрүүлж, 645 хүнд шинжилгээ хийхэд ковид-19-ийн халдвар илрээгүй байна.