Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэгийг цуцаллаа

2020-11-14 10:18
Frankfurt

Энэ сарын 19-ний өдөр төлөвлөгдсөн байсан Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нислэг Монгол Улсад үүссэн нөхцөл байдлын улмаас УОК-ын даргын шийдвэрээр тодорхойгүй хугацаанд цуцлагдсан байна.

Одоогийн байдлаар дараагийн нислэгийн тов гараагүй бөгөөд нислэг цуцлагдсантай холбоотой нарийвчилсан мэдээллийг тодорхой болмогц мэдээлэх болно гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.