2020-11-13 12:461min00

Коронавирусийг хамгийн аюултай тараагчид нь хэн бэ?

630_360_1587993012-969

Оросын гавьяат эмч, уушгины эмч Александр Карабиненко коронавирусийн хамгийн аюултай тараагчдыг нэрлэлээ. Түүний хэлнээр COVID-19 өвчин тусаж байсан, тэгээд хувийн хамгаалалтын хэрэгсэл зүүхээс татгалзсан хүмүүс эргэн тойронд хамгийн аюултай гэнэ.

“Коронавирус тусаад эдгэсэн хүн амны хаалтгүй яваа хүмүүсийг халдвараас хамгаалахгүй. Тэд коронавирусийг чөлөөтэй, ямар ч саадгүйгээр тарааж байдаг” хэмээн Карабиненко ярьжээ.

Коронавирус өвчин эдгэрсний дараа ч хүний амьсгалын дээд замд үлддэг байна. Тиймээс л бүх хүн амны хаалт зүүх ёстой гэжээ. “Зарим хүмүүс амны хаалт зүүхгүйгээр коронавирус идэвхтэй тараагч болдог. Юуны түрүүнд тэд бол хүүхэд, залуус” гэж Карабиненко дүгнэсэн байна.

Орчуулсан Э.Март : ria.ru

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй