Иргэд гэрийн дэглэм сахиж байх үедээ хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулах хэрэгтэй байгаа талаар ЭМЯ-ны мэдээллийн үеэр Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах зөвлөгөөг өглөө.
Тэрбээр “Иргэд гэрийн дэглэм сахиж байх үедээ хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулах хэрэгтэй байна. Энэ хугацаанд гар ариутгагч бодис уусан тохиолдлууд гарч байгаа. Иймээс гар ариутгагч болон бусад бодисыг хүүхдийн гар хүрэхгүй газар байршуулах хэрэгтэй.
Түүнчлэн иргэд цаасан мөнгөтэй харилцахаас татгалзах, бээлий өмсөх, дэлгүүр орж хүнсний бараа авахдаа картаараа үйлчлэхийг зөвлөж байна. Монгол Улсын иргэн бүр коронавирус тусах эрсдэлтэй учир халдвар хамгаалалтыг дэглэмийг сайтар хангах хэрэгтэй” гэсэн байна.
Л.Баяр