Засгийн газрын шийдвэрээр Монгол Улс өнөөдрөөс тав хоногийн хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна.
Эдгээр өдрүүдэд авто машины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орохгүй хүчин төгөлдөр үйлчилнэ гэдгийг албаынхан хэллээ. Түүнчлэн аль болох иргэдийг гэрээсээ гарахгүй хөдөлгөөнд оролцохгүй байхыг уриалсан юм.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр хатуу хөл хорио буюу харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газар, боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчилсэн байдлаар түр зогсоох хуультай. Мөн хилийн боомтыг түр хаах, эсхүл түүгээр нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах юм.