КОВИД-19 цар тахлын эрсдэлийг бууруулахад иргэн бүр бэлэн төлбөр тооцооноос татгалзаж, цахим банкаар үйлчлүүлэхийг Монголбанк уриалж байна.
Цахим банк гэдэг бол банкны харилцах, хадгаламж, төлбөрийн картын дансыг интернэт банкны үйлчилгээнд холбосон, ямар ч цаг хугацаанд хаанаас ч төлбөр, тооцоог илгээх, хүлээн авах боломжтой, нууцлал хамгаалалтын өндөр систем бүхий хялбар үйлчилгээ юм. Иймд ялангуяа, бэлэн мөнгө ашиглаж сурсан өндөр настнуудад үр хүүхдээс нь цахим банк ашиглаж сурахыг зааж, сургах шаардлага үүсээд байна.
Бэлэн мөнгө нь халдварыг тархаах өндөр эрсдэлтэй учраас цахим банкийг өргөнөөр ашигласнаар нийгмээрээ халдварын тархалтыг бууруулах боломжтой.
Л.Баяр