Япон Улсаас 146 иргэн эх орондоо ирлээ

2020-11-12 09:59
5b954240b771ef4f050a1fc82964ab1391e777ea

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ502 дугаарт аяллын онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өчигдөр орой 23:00 цагт газардлаа.

Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирсэн юм. Эдгээр иргэдийг “Корпорейт”, “Кемпински”, Вен зоу” зочид буудалд тусгаарлаад байна.

Түүнчлэн энэ сарын 12, 13-нд хийх байсан тусгай нислэгүүдийг Улсын онцгой комиссын шийдвэрээр цуцалж, цаашид цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан тусгай нислэг үйлдэх эсэхийг шийдвэрлэхээр болжээ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй