Монгол улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор 2020.11.12-ны 06:00 цагаас 2020.11.17-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд МИАТ ТӨХК-ийн 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгээс бусад бүх нислэг цуцлагджээ.
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу үйлдэгдэх МИАТ ТӨХК-ийн 2020 оны 11 сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгт зорчигч тээвэрлэх тул зорчигчдын билетийн бүртгэлийг 2020 оны 11 сарын 12-ны өдрийн 09:00-22:00 цагийн хооронд 11-333-999 дугаарт хандан бичүүлнэ үү.
Бусад МИАТ ТӨХК-ийн нислэгтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал 09:00-18:00 цагийн хооронд 11-333-999 дугаараас лавлана уу хэмээн Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК-аас мэдээллээ.
Л.Баяр