Дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын халдвар Монгол Улсад дотоодоо илэрч хамгийн сүүлийн мэдээгээр дөрвөн хүн коронавирусийн халдвар аваад байна. Дээрх дөрвөн тохиолдлын нэг нь МУБИС-ийн Математикийн ангийн оюутан бөгөөд энэ сарын 9, 10-ны өдрүүдэд сургууль дээрээ буюу МУБИС-ийн 3-р байран хичээлдээ суусан байна. Түүний Маршрутыг танилцуулбал, арваннэгдүгээр сарын 9-ны өдөр семинарын хичээлд суусан, 10-ны өдөр номын санд сууж, цайны газар орсон гэсэн өгүүлэмжтэй байна.
Иймээс энэ сарын 9, 10-ны өдрүүдэд 3-р байранд ирж хичээлдээ суусан болон цайны газар, номын сангаар үйлчлүүлсэн оюутнууд гэртээ өөрийгөө тусгаарлан, ажиглаж ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл тусгай дугаар болох ХӨСҮТ 119, 80086829 дугаарт хандана уу гэж МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн хөтөлбөрөөс мэдэгдсэн байсан.
Мөн тухайн оюутантай ойр байсан, хамт явсан халдвар авсан байж болзошгүй оюутнуудтай УОК-оос холбогдох юм байна.
Л.Баяр