МУИС-ийн дотуур байранд оршин суугч оюутнуудын анхааралд

2020-11-11 16:28
muis

Улсын онцгой комиссын шийдвэрээр Их, дээд сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосонтой холбоотойгоор МУИС-ийн захиргаа хуралдаж оюутны байранд амьдарч байгаа оюутнуудад дараах зөвлөмжүүдийг хүргүүлж байна.

• Дотуур байрны орж, гарах хөдөлгөөнийг 19:00 цагаас хойш хязгаарлах;

• Онц шаардлагагүй бол байрнаас гарахгүй байх, зайлшгүй шаардлагаар гарах тохиолдолд гарсан, орсон цаг болон явсан маршрутаа байрны жижүүрт тэмдэглүүлэх;

• Дотуур байранд оршин суугч байрны ариун цэвэр ариутгал, халдваргүйжүүлэлтийн журмыг сахин   амьдрах;

• Эрүүл мэнддээ анхаарч ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдэг, зовуур илэрсэн тохиолдолд МУИС-ийн эмчид хандах ба 119 дугаарт дуудлага өгөх;

• Гараа тогтмол савандаж угаах ариутгах;

• Ханиаж найтаах үедээ амны цаас, алчуур хэрэглэх;

• Амны хаалт тогтмол хэрэглэх;

• Өрөө тасалгаандаа тогтмол агаар сэлгэлт хийх.

Дээрх зөвлөмжийг ягштал баримтлан амьдрах ба дараагийн шатны шийдвэр гартал тайван амгалан байж зөвлөмжийг мөрдөж байхыг анхаарна уу.