Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын онцгой комисс мэдээлэл хийж байна. Шадар сайд Я.Содбаатар “Улаанбаатар хотоос халдвар авсан хоёр тохиолдол лабароторын шинжилгээгээр батлагдсан. Дээрх хоёр хүний ойрын хавьтал болох уулзсан хүмүүсийг тогтоож, шинжилгээнд хамруулах шаардлага гарсан учир гурван хоногийн дэглэм тогтоосон юм.
Одоогоор хариу арга хэмжээг хуулийн дагуу авч хэрэгжүүлж байна. Бүх салбарынхан өөр өөрсдийн авах зохих арга хэмжээг авч байна.
Монголчууд бид урьдчилан сэргийлэх чиглэлээр сайн ажилласан. Иймээс өнөөдрийг хүртэл дотооддоо халдвар алдаагүй 10 сар боллоо. Энэ хугацаанд хариу арга хэмжээ авах бэлтгэлийг маш сайн хангаж ажилласан. Одоо халдвар дотоодоо гарсан учраас ковид-19 халдвартай нүүр тулан тэмцэх шаардлага тулгарч байна. Тиймээс аж, ахуй нэгж, албан байгууллагууд, ард иргэд айж тэвдэхгүй, уужуу тайван байхыг уриалж байна. Ард иргэд зөв, бодит мэдээлэл авч энэ аюулт өвчний ард гарах болно” хэмээв.
Н.БАТАА