Иргэн Г.Загдаад удаа дараа хүчирхийлсэн гэх гомдлыг Халиун гэгч бүсгүй гаргасан байдаг. Гомдлын дагуу Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэж, өнөөдөр түүнийг гэмт буруутайд тооцлоо.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хууль сахиулагчийг эсэргүүцэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэсэн заалтнуудаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Г.Загдааг гэм буруутайд тооцоод эрүүгийн хариуцлагын өмнө шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хохирол төлөх тав хоногийн завсарлага авахыг хүсч, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн зөвшөөрчээ. Иймд шүүх хурал хурал арваннэгдүгээр сарын 17-ны 9.00 цаг хүртэл хойшилсон байна.