Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 374 боллоо. Үүнээс эдгэрсэн 317 хүн байна. Эмчилгээнд байх ёстой нийт 57 хүнээс Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, ОХУ-ын гурван иргэн өөрсдийн хүсэлтээр боомтоос буцаж, эмчилгээнд орж нутаг буцсанаар одоогийн байдлаар 54 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
Өнөөдөр манай улсад Covid-19 вирусийн зургаан тохиолдол шинээр бүртгэлдээ. Үүний дөрөв нь аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээгээр, Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн 31 настай нэг эрэгтэйн шинжилгээнээс илэрсэн байна.
Үлдсэн нэг тохиолдол нь халдвартай хүмүүст эмчилгээ хийж байсан эмчээс илэрсэн байна. Тодруулбал, ХӨСҮТ-д халдвартай хүмүүст эмчилгээ хийж байхдаа халдвар авсан сувилагчтай нэг багт ажиллаж байсан багийн эмчийн шинжилгээнээс Covid-19 халдвар илэрсэн. Халдвар илэрсэн сувилагч, эмчтэй цуг нэг багт ажиллаж байсан багийнхныг нэг өрөөнд тусгаарлаж байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдэгдээд байна.
Л.Баяр