Бразилд Хятадын Sinovac Biotech эмийн компанийн “Коронавак” бэлдмэлийн клиник туршилт сайн дурын нэг хүний үхлээс болоод зогссон байж болзошгүй байна. Энэ тухай Бутантан хүрээлэнгийн тэргүүн Димас Ковас мэдэгджээ.
“Бид Үндэсний эрүүл ахуйн хяналт шалгалтын агентлаг Anvisa-д гаж нөлөө бус, үхлийн талаар мэдээлсэн. Anvisa-гаас ийм шийдвэр гаргасанд бага зэрэг гайхаж л байна. Учир нь энэ үхэл вакцинтай холбоогүй” хэмээн тэрбээр мэдэгдсэн аж. Түүний үзсэнээр бол зохицуулагч агентлаг клиник туршилтыг үндэслэлгүйгээр зогсоосон гэнэ.
Anvisa-гаас даваа гарагийн орой Sinovac Biotech-ийн вакцины клиник туршилтыг ноцтой гаж нөлөөнөөс болоод зогсоосноо зарласан аж. Үүнээс өмнөхөн Сан-Паулу муж “Коронавак” вакцины үндэсний хэмжээний туршилтыг аравдугаар сарын 18-нд зогсоосон гэж мэдэгдсэн юм. Туршилтаар оролцогчдын 35%-д нь вакцины хэрэглэсний дараах хөнгөн гаж нөлөө илэрсэн ч 95%-ийн үр дүнтэй гэж гарчээ.
Өнөөдрийн байдлаар Бразилын Anvisa байгууллага коронавирусийн 4 вакцины клиник туршилтыг улс орондоо явуулах зөвшөөрөл олгоод байна. Sinovac Biotech-ээс гадна AstraZeneca, Америкийн Pfizer, Johnson & Johnson –ы харьяа Janssen-Cilag-ийн вакциныг туршихыг зөвшөөрчээ.
Орчуулагч: Марта
Эх сурвалж: Tass.ru