Сүүлийн үед Европын холбооны гишүүн болох Франц, Австри улсуудад террорист халдлага үйлдэгдэж гэм зэмгүй иргэдийн амь насыг хохироох боллоо.
Франц Улсын тухайд түүний эсрэг хатуу, эрчимтэй сөрөг арга хэмжээ авахаа мэдэгдэж байгаа тул террорист халдлага Франц улсад дахин гарах өндөр эрсдэлтэй байгаа талаар тус улсын ДХЯ бусад холбогдох байгууллагуудаас албан ёсоор анхааруулж өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна.
Ерөнхий боловсролын сургуульд болсон явдлаас зарим шашны радикал үзлийг дэвэргэх хандлага нийгмийн сүлжээ болон боловсролын байгууллагад гарч байгаагаас тус улсын аюулгүй байдлыг болон хууль сахиулах байгууллагууд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх болов.
Террорист халдлага нь тээврийн хэрэгслэл, галт болон хүйтэн зэвсэг ашиглан үйлдэх болсон энэ үед иргэн та олон нийтийн газар онцгой сонор сэрэмжтэй байх, сургууль болон бусад орчинд хүүхдүүдээ төрөл бүрийн эрсдэлтэй нөлөөлөлд автах, хохирохоос урьдчилан сэргийлж байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яам