Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осолд өртөөд гэмтэж, нас барсан хүүхдийн тоон судалгааг гаргасан байна.
Энэ оны эхний 10 сарын байдлаар 593 хүүхэд зам тээврийн осолд өртсөн бөгөөд 82 хүүхэд хүнд болон хүндэвтэр гэмтэл авч, 59 хүүхэд нас баржээ. Эдгээрийн 54 буюу 91.5 хувь нь орон нутгийн замд гарсан байна. Ослыг төрлөөр нь ангилбал, 55.7 хувь нь явганаар, 5.32 хувь нь дугуйтай, 35.5 хувь нь тээврийн хэрэгслээр явж байхдаа осолд орсон байна.