Зам тээврийн хөгжлийн яамнаас тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Энэ хүрээнд иргэдийн ихээр сонирхдог “Аз”-ын гэх дугаарыг нийтэд олгохгүй байхаар болсон. Харин Авто тээврийн үндэсний төвөөс дуудлага худалдаагаар борлуулах юм. Дуудлага худалдааны орлогыг нийгэмд чиглэсэн дөрвөн зүйлд зарцуулна гэж Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хэлж байна.
Иргэдийн сонирхол татсан “Аз”-ын гэх дугаар нь сери бүрт 300 орчим байдаг. Улсын бүртгэлийн дугаарын сери шинээр нээхэд “Аз”-ын дугаарыг зөвхөн эмнэлгийн шуурхай албаны, техникийн түргэн тусламжийн засвар, тохижилт үйлчилгээний тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдэд олгох юм. Харин өнгөрсөн хугацаанд олгосон энэ төрлийн дугааруудыг солихгүй эзэмшигч нарт мэдэгдэх арга хэмжээг авч байна.
Эх сурвалж: MNB