Амралтын хоёр өдөр “Ой Тогтоолтын Улсын Аварга” шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн маш өрсөлдөөнтэйгөөр амжилттай явагдлаа.
Эхний өдрийн байдлаар давтагдсан тоогоор 6 рекордыг тамирчид шинэчилсэн байна.
Таван минутын “Хоёртын тоолол” төрөлд 1170 цифр байсныг 4 тамирчин шинэчилж хамгийн өндөр үзүүлэлт буюу 1688 цифрээр ОУ-ын Их Мастер Т.Тэнүүнээр бичигдэж байна.
1.ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн-1688 цифр
2.ОУ-ын Их Мастер Н.Энхшүр-1410 цифр
3.ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр-1368 цифр
4.ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам-1321 цифр
Арван минутын “Олон багц хөзөр” төрөлд 8 багц буюу 8 багц байсныг 2 тамирчин шинэчилж хамгийн өндөр үзүүлэлт буюу 456 хөзрөөр мөн ОУ-ын Их Мастер Т.Тэнүүнээр бичигдэж байна.
1.ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн-456 хөзөр /8,7 багц/
2.ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам-422 хөзөр /8,1 багц/