Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгох асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд анхаарал татсан нэгэн асуудлыг нэр дэвшигчдээс асуусан юм.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл гарч, шүүгчид энэ дагуу шийдэх асуудал гардаг
Тэрбээр “Хүний эрхийг хамгаална гэдэг нь эрхийг нь хамгаалсан хуулийг барьж ажиллана гэсэн үг. Хүнийг шүүхээр шийдэхээс нааш буруугүй гэж үзнэ гэдэг. Гэтэл хэвлэл мэдээллээр ташаа мэдээлэл гарч, шүүгчид энэ дагуу шийдэх асуудал гардаг. Хүний эрх үүнээс болж зөрчигддөг. Хүний эрхийг зөрчсөн асуудалд яаж ханддаг вэ? УИХ-ын гишүүн хуулиар хамгаалагдсан халдашгүй эрхтэй. УИХ-д нэр дэвшигч хуулиар хамгаалагдсан халдашгүй эрхтэй. Ийм хүнийг шүүгч энэ хуулийг өөрийнхөө үзэмжээр тайлбарлаад, шоронд хийж хорьсон. Хэрэгтэй холбоотой асуудал бол тусдаа зүйл. Харин эрх нь зөрчигдсөн гэж манай дэд хорооны гишүүд үзэж байна. ХЭҮК-ын гишүүд юу хийж чадах вэ?
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Ж.Хунан: Хүнийг шүүхээс өмнө ялалдаг зүйл ихсэж байна
Хүнийг шүүхээс өмнө ялалдаг зүйл ихсэж байна. Үүнийг сайн судлах хэрэгтэй. Эрх нь зөрчигдсөн бол хохирлоо нэхэмжлэх бүрэн эрхтэй Төсөөллөөр дүгнэлт өгөх боломжгүй.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Д.Сүнжид: Шүүхээс өмнө ялладаг байдалд ХМХ-ийн мэдээлэл нөлөөлдөг
Хүнийг шүүхээс өмнө ялладаг зүйл ихсэж байна. Үүнд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээлэл нөлөөлдөг. Цахим технологийг яаж зөв ашиглах хэрэгцээ гарч ирсэн. Гарц, шийдэл хайх ёстой.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Х.Мөнхзул: Гэм буруутайн шүүхээр эцэслэн тогтоогдоогүй бол буруутан болохгүй
Гэм буруутайн шүүхээр эцэслэн тогтоогдоогүй бол буруутан болохгүй. Үүнээс болж хүний эрх их зөрчигддөг.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Г.Нарантуяа: Сошиал орчинд хүний нэр төр их алдагдаж байна
Сошиал орчинд хүний нэр төр их алдагдаж байна. Үүнийг засах, сайжруулах сорил бидний өмнө байна.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Б.Энхболд: Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид хуурамч мэдээлэл гаргаж, мэргэжлийн ёс зүйгээ зөрчдөг
Манай улсад сошиалын хөгжилтэй холбоотой гэм буруутайд тооцох зүйл алдагдаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид хуурамч мэдээлэл гаргаж, мэргэжлийн ёс зүйгээ зөрчдөг. Үүнийг засахад анхаарч ажиллах ёстой.