Нийслэлийн Боловсролын газраас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн багш нарт “Багш нарын бүтээлч арга туршлагаас суралцахуй” сэдэвт сургалт үзүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн 7 дүүргийн 104 багш оролцсон бөгөөд сургалтыг нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Т.Олоннэмэх удирдаж, сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн багш нар гарын доорх материалаар сургалтын хэрэглэгдэхүүн шоо бүтээхээс гадна сургалт, үйл ажиллагаанд ашиглаж үр дүнд хүрч буй С.Ариунбаяр эрхлэгчтэй Нийслэлийн тэргүүний 146 дугаар цэцэрлэгийн Ж.Атарцэцэг багшийн туршлагаас суралцаж, шоо бүтээх аргачлал, түүнийг сургалтад ашиглах боломжийг эрэлхийлсэн бүтээлч онцлогтой болсон юм.
Тус сургалт үзүүлэх ажилд оролцсон багш нараас санал асуулгыг авч нэгтгэхэд 104 багш санал өгснөөс хангалттай сайн 102, дунд зэрэг болсон гэж 2 багш дүгнэжээ.
Хөгжмийн сургалт үйл ажиллагаанд шоо ашиглах арга зүй таалагдсан гэж 100% үзсэн бол, 99,0% түүнийг хийх чадварт суралцсан, 98,0% нь сургалт үйл ажиллагаандаа ашиглана, 0,1% нь ашиглахгүй гэж хариулжээ.
Мөн асуултад хариулсан багш нар тогтвортой хөгжил гэдгээр нь сургалтын хэрэглэгдэхүүнийг гарын доорх материал ашиглаж хийхийг дэмжинэ гэж 42,7% хариулсан бол 60,1% нь сургалтад зориулагдсан хэрэглэгдэхүүн хэрэглэхийг чухалчилдаг, 0,2% боломж нь байхгүй тул санал нийлэхээс өөр аргагүй гэж тус тус хариулсан байна.
Сургуулийн өмнөх боловсролд сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх багшид сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх санаа өгөх, арга туршлагаа хуваалцаж, харилцан суралцан хамтдаа хөгжсөн, тэдний ажилд дэмжлэг үзүүлэхүйц зорилгоо хангасан сургалт үзүүлэх ажил боллоо.
Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд багшийн хөгжил-оролцоо хамгаас чухал.