Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ “Шилэн савлагаатай ундаа” нийлүүлэх нэрийн дор архи, виски, конъяк нийлүүлэх тендер зарлажээ.
Тодруулбал, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем буюу “tender.gov.mn” веб сайтад байршсанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК 2020 оны аравдугаар сарын 16-ны өдөр нийт 205.168.000 төгрөгөөр шар айраг, архи, конъяак зэрэг согтууруулах ундааны бүтээгдэхүүн худалдан авах юм байна.
Тендерийн дагуу 1320 шил цагаан архи, 736 шил дарс, 230 ширхэг виски, 1972 ширхэг шар айраг, 464 шил конъяак зэргийг худалдан авах аж. Тендерийн мэдээлэлтэй эндээс танилцаарай.
Л.Баяр