Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Шуурхай ажлын хэсгийн дэд ахлагч А.Ананд мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ
“Өнөөдрийн байдлаар манай улс гаднын 91 улсаас агаарын болон автозамаар нийт 26,945 иргэнээ эх оронд нь авчраад байна. Үүнээс тусгай үүргийн 103 нислэг үйлдэж 20,352 иргэн эх орондоо ирсэн байна. УОК-оос арваннэгдүгээр сард нийт 10 тусгай үүргийн нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн.
Япон улсад суух урт хугацааны визээ авсан иргэдийн тоо, хүсэлтийг харгалзан хүргэж өгөх зорилгоор арваннэгдүгээр сарын 6-ны өдөр буюу өнөөдөр Токио руу нэг нэмэлт нислэг хийж байна. Ингэснээр бид энэ сард Токио руу нийт гурван нислэг үйлдэхээр болж байгаа юм” гэв.
Л.Баяр