“Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах тэмцээн энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээний эхний шатыг улсын хэмжээнд ажиллаж байгаа 301 хэсгийн төлөөлөгчдийн дунд 18 аймгийн цагдаагийн газрууд дотооддоо зохион явуулж, хоёрдугаар шатанд шалгарсан 22 хэсгийн төлөөлөгчийн материалыг ажлын хэсэгт ирүүлсэн юм.
Улмаар гуравдугаар шатны шалгаруулалтад 21 алба хаагч шалгарсан бөгөөд гурван өдөр өрсөлдөж дүнгээ гаргалаа.
Тэргүүн байранд Архангай аймаг дахь цагдаагийн газрын Хайрхан сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цэнд-аюуш, Дэд байранд Төв аймаг дахь цагдаагийн газрын Алтанбулаг сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нацагдорж, Гуравдугаар байранд Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газрын Жаргалант сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Баатарбилэг нар тус тус шалгарч автомашин, мотоцикль, мөнгөн шагнал гардан авлаа.