UPDOWN.MN сайт хөдөөгийн сайхан эрүүл орчинд амьдрах нөхцөл боломжоо өөрөө бүрдүүлж, бизнес хийх боломжуудыг санал болгож байна. Та бүхэн бидний санал болгож буй мэдээллүүдээс санаа авч, амьдрах орчноо, амьдралаа өөрчилж, орон нутагт сайхан амьдрах боломж байдгийг харуулна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд ч гэсэн санаа байвал бидэнтэй хуваалцаарай. Фэйж хуудас: Орон нутагт сайхан амьдрах боломжууд
Хатаасан жимсний үйлдвэрлэл
Эрүүл амьдралын хэв маягийн моод дэлхий даяар тархжээ. Хүмүүс олон хортой зуршлаасаа татгалзаагүй хэвээр хэрнээ хоол судлаачдын үйлчилгээг маш ихээр авч, эрүүл хүнс зардаг тусгай дэлгүүр хэсч, фитнесст явдаг болсон. Энэ салбар идэвхжсэн жишээгээр фермерүүдийн дэлгүүрүүдийн тоо нэмэгдсэнийг нэрлэж болно.
Гэхдээ фермерийн дэлгүүр нээх боломжгүй хэрнээ эрүүл амьдралын хэв маягтай холбоотой зах зээлийг сонирхдог хүмүүс юу байгуулж болох вэ? Ийм хүмүүс нэг их орон зай эзлэхгүй хэрнээ бөөний болон байнгын худалдааны суваг олох боломжтой хатаасан жимсний үйлдвэрлэл эрхлэхэд тохиромжтой. Тэдний бүтээгдэхүүнээ зарах гол суваг нь фермерүүдийн дэлгүүр юм.
Үйлдвэрийн түүхий эдийг захаас бөөнөөр авч болно. Фермерийн аж ахуй, жимс тариалагчидтай холбоо тогтоож, жимсээ илүү хямд үнээр, өөрсдөө очоод авчихдаг болчихвол бүр ч сайн.
Энэ салбарын нэг онцлог нь жимсний гаднах төрх ямар ч ач холбогдолгүй юм. Тиймээс цохигдож зөөлөрснөөсөө болоод дэлгүүрт шинээрээ нийлүүлэгдэх боломжгүй болсон бүтээгдэхүүнүүдийг авч, хэмнэх боломжтой гэсэн үг. Тэгээд ч цохигдсон, зөв бус хэлбэртэй жимснүүд илүү хямд зарагддаг шүү дээ.
Хатаасан жимс боловсруулахад ямар жимс хэрэгтэй вэ?
- Алим
- Лийр
- Чангаанз
- Усан үзэм
- Хасарваань
- Хар чавга
- Гадил
- Киви
- Нохойн хошуу
- Тошлой
- Нэрс
- Аньс
- Гүзээлгэнэ
Үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмж:
- Жимс угаах онгоц
- Яснаас нь салгах төхөөрөмж
- Хатаах камер
- Автомат савлагч
Европын чанартай тоног төхөөрөмж авбал 1,4 сая орчим рубль болно. Энэ нь нэг хоногт та 150 кг жимс, жимсгэнэ боловсруулах боломжтой болно гэсэн үг. Хамгийн гол нь бэлэн бүтээгдэхүүн нь үүнээс хэд дахин бага болно гэдгийг санаарай. 150 кг түүхий эдээс ердөө л 30 кг бэлэн бүтээгдэхүүн гардаг.
Бэлэн бүтээгдэхүүнээ бөөнөөр зарах үнэ нь килограмм нь 150 рубль. Бусад зардлаа тооцвол сард 80 орчим мянган рублийн ашиг гарна. Бизнесээ үр өгөөжтэй болгохын тулд худалдааны шинэ сувгаа байнга хайж, бүтээгдэхүүний хэмжээгээ аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэсэн та цаг гаргасан зардлаа амархан олох боломжтой.
Бид хөдөө орон нутагт мал маллангаа эдийн засгийн эрх чөлөөг өөртөө бий болгох сэдлүүдийг та бүхэндээ өгөх болно. Хүн амын хэт нягтаршил бий болсон хотод стресс дунд амьдрах уу? Уудам тал нутагтаа өөрийн ажлын байрыг бэлдэн стресс бухимдалгүй амьдрах уу гэдэг таниас өөрөөс чинь шалтгаална.
Шулуухан хэлэхэд хөдөөгийн эрүүл хөрс, эко орчноос, суусан газраасаа алт атган босох, хамгийн хурдан амьдралаа сэргээх, мөнгө хураах энгийн хэрнээ сэтгэлд шууд буух санаануудыг UPDOWN сайт та бүхэндээ цувралаар хүргэх болно.
БЭЛТГЭСЭН Н.ЦЭНДБАТ