Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорнод аймгийн хамгийн зүүн хязгаар болох Халхгол сумын “Сум дундын төв” төслийн ажилтай танилцах үеэр сумын ахмадууд автобустай болох санал хүсэлтээ МУ-ын Ерөнхий сайдад уламжилсан уг санал санаачилгыг дэмжиж Халхгол сумын дундын төв төслийн үйл ажиллагааг дэмжих, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлж Засгийн газрын нөөц хөрөнгөөс энэхүү асуудлыг шийдвэрлэхээ амлаж байсан юм.
Энэ ажил биеллээ олж Халхгол сумын удирдлага болон ахмадуудад дунд оврын автобусыг өнөөдөр 2020.11.05-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат хүлээлгэн өглөө. Аймгийн хэмжээнд 8130 өндөр настан аж төрж байгаагаас Халхгол суманд 400 гаруй ахмадтай гэсэн тоон мэдээлэл бий.
Автобусыг Халхгол сумын ахмадууд маань аялал зугаалга агаар салхинд гарах, амралт сувилал, рашаан усанд явах, мөн өвлийн цагт ЕБС-ын сурагчдыг зөөвөрлөх зорилгоор графикийн дагуу ашиглана гэж сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ энэ үеэр хэллээ.