ХЭҮК-ын гишүүдийн томилох асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар үг хэлэв.

Тэрбээр “Хүний эрхийн төлөөх тэмцэл бол ганц нэгэн байгууллагын асуудал биш. Хаана хүн байна тэнд зөрчил байж байдаг. Зөрчилдөөний менежмент, нийгмийн олон талт зөрчилдөөнд гэр бүл, хөдөлмөрийн харилцаанд хүртэл зөрчил байдаг. Тэр бүрийг зохицуулна гэвэл чадахгүй. Гэхдээ бидний хамгийн их чадах зүйл нөлөөллийн үйл ажиллагаа. Сэтгэлгээ хандлагыг өөрчлөх асуудал байж байгаа. Шинэ УИХ өөрийнхөө хүний эрхийн мэдрэмжийг та бүхний томилгоогоор харуулж байгаа гэж бодож байна.

УИХ дарга өмнөх парламентын дарга байсан. Өөрийнх нь хийсэн том ажлын нэг хэсэг бол ХЭҮК-ын хуулийг шинэчлэн гаргаж, Хүний эрхийн комиссыг зөвлөх байгууллагаас зөвлөн зааварлаж чиглүүлж чадах хэмжээнд өөр түвшний комисс болгох тогтолцоо руу аваачсан.

Хүчин чадал, эрх зүйн статус өөрчлөгдөж байна. Та бүхэнд иргэний нийгмийн болон хуульчдын том сүлжээ байгаа. Хууль хэрэглэж, хүний эрхийн төлөө тэмцэнэ. Хууль хэрэглэх өндөр чадвартай учраас ХЭҮК-ийн гишүүнээр томилж байна.

Та бүхэн нөлөөллийн ажлыг явуулах нь байна. Чадвараа нэмэгдүүлэх шаардлага тулгарна” гэв.

Н.БАТАА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн