Эрүүл мэндийн яамнаас коронавирусын халдварын талаарх мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ
“Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Коронавируст цар тахлын халдвар өдрөөс өдөрт дэлхий дахинд нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн дахин 47,9 сая хүн өвчилсөн 1,2 сая хүн нас барсан барлаа. Сүүлийн 24 цагийн байдлаар 500 000 гаруй хүн халдвар авчээ. Халдварын тархалт АНУ, Энэтхэг, Франц, Итали, Их Британи зэрэг улсууд тэргүүлж байна. Мөн ОХУ халдварын эрсдэл маш өндөр байна. Манай улсад зөөрлөгдөж орж ирж буй халдварын 60 гаруй хувь нь ОХУ-аас зөөрлөгдөн орж ирж байна.
Нэгдүгээр сарын наймнаас өнөөдрийг хүртэл манай улс 30 000 гаруй мянган хүнийг хүлээн авч давхардсан тоогоор 90 000 гаруй шинжилгээ хийсэн байна. Үүнээс 356 тохиолдол бүртгэгдэж 314 хүнийг эмчилсэн байна.
Бүртгэгдсэн тохиолдлыг авч үзвэл:
Хүйс: Эрэгтэй 66 хувь, Эмэгтэй 31 хувь
Нас : Дундаж нас 28,5 , 15 хүртэлх насны хүүхэд 12, 55 дээш насны 23 хүн байна. Монгол улсад бүртгэгдсэн хүмүүс 2-84 насныхан байна.
Халдварын эрсдэл Монгол улсад нэмэгдэж байна. Өдөр бүр халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Цаашдаа ард иргэд өөрсдөө онцгой анхаарч зөвлөмж зөвлөгөөг дагах хэрэгтэй. Хүн бүхэн маск зүүх, гараа угаах, шаардлагагүй тохиолдолд гадуур сэлгүүцэхгүй байхыг анхааруулж байна. Коронавирусын вакцин гараагүй үед хамгийн найдвартай сэргийлэх арга маск юм” гэлээ.
Л.Баяр