“Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд, найруулагч М.Батболд нар хамтран “Альфа” постдрамын театр байгуулж, өнөөдөр болох нээлтээ И.В.Гётегийн “Фауст” жүжгээр хийх гэж байна.
Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил, тулгын гурван чулуугаар У.Шекспирийн “Гамлет”, М.Сервантисын “Кихот ноён”, И.В.Гётегийн “Фауст”-ыг нэрлэдэг. Германы суут зохиолч, эрдэмтэн И.В.Гётегийн хоёр бүлэг, 14 үзэгдэлт эл жүжгийг энэ сарын 8 хүртэл “Корпорэйт” зочид буудлын тоглолтын их танхимд үзэгчдэд хүргэх гэж байна.
“Фауст” жүжгийн гол дүрүүдэд ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, залуу уран бүтээлч М.Лхагва, Б.Одгэрэл, Ц.Цэлмүүн, Б.Хатанбаатар нар тоглоно.
Л.Баяр