Хууль эрхзүй

Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч ноцтой осол гаргаж хүний амь нас хохирлоо

Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 4-5-нд шилжих шөнийн 01:01 цагийн орчимд СХД-ийн 4 дүгээр хороо, “Арвайн үндэс” худалдааны төвийн хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Toyota Prius маркийн хоёр автомашин, Toyota Sai маркийн автомашинуудтай мөргөлдөж, ноцтой осол гаргажээ.

Ослын улмаас 32 настай, эрэгтэй А амь нас хохирсон байна.

jvr0h1kt Сэрэмжлүүлэг: Согтуу жолооч ноцтой осол гаргаж хүний амь нас хохирлоо

Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл  жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close