Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ
“Түүхийг нүүрсийг хэрэглэх хяналт шалгах ажил төвийн зургаан дүүрэгт эхэлсэн байна. Цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал алдагдсан, яндангийн залгаа буруу хийгдсэн, зуухны амны доор талд галд тэсвэртэй металл хуудас байрлуулдаггүй, үнс нурмаа ил задгай асгах, зориулалтын таглаатай саванд хийгээгүй улмаас маш их галд өртөж байна. Мөн угаарын хий мэдрэгчийг ашигладаггүй, зайг нь буруу харуулж хийдэг зөрчил их байна.
Шөнийн цахилгааныг үнэгүй болгосонтой холбогдуулан шаардлага хангахгүй цахилгаан халаагуур тавьж галын аюулгүй байдлыг зөрчил их байна.
Сонгино хайрхан дүүрэг 19659 зөрчил илрүүлсэн. 960 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Галлагааны улирал эхэлж байна. Иргэдээс шалтгаалах зүйл их байна.Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт үлдээхгүй байхыг онцгой анхаараач” гэлээ.
Л.Баяр