УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Бид дэгээ сахиж хэлэлцүүлгийг хиймээр байна. Эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороон дээр гаргасан саналыг батлаж хийх ёстой л доо.
Сөрөг хүчний акцыг хүндэтгэж байна. Манай намын патенттэй акц байгаа юм. Би та нараас юу хүсч байна гэвэл та нар жаахан бүтээлч сөрөг хүчин бай.
Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд та нар бүгдээрээ байгаа. УИХ дээр нэг, хоёрдугаар хэлэлцүүлэг, эцсийн хэлэлцүүлэг хийхэд нэг удаа зарчмын зөрүүтэй санал гаргаад, санал хураалт хийлгэж байсан уу? Олонх нь ч бүтээлч, цөөнх нь ч бүтээлч байя гэж хэлэх гээд байна.