Нийтийн тээврийн компаниуд зөрчил, дутагдлаа арилгаснаар халаасны хулгай 25 хувиар буурна

2020-11-04 17:141min0
5555

Нийтийн тээврийн үйлчилгээний газар, “Улаанбаатар Смарт карт” ХХК, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хамтран нийтийн тээвэрт шалгалт хийжээ.

Шалгалтад нийт 20 аж ахуйн нэгжийн 23 авто баазын 1202 автобус хамрагдахад 666 зөрчил, дутагдал илэрсэн байна. Уулзалт, зөвлөгөөний үр дүнд зөрчил, дутагдал заагдсан аж ахуйн нэгж, байгууллагууд дээрх зөрчлөө арилган нийслэлийн Цагдаагийн удирдах газарт танилцуулахаар шийдвэрлэв.

Аж ахуйн нэгж, байгууллагууд дээрх зөрчил, дутагдалыг арилгаснаар халаасны хулгайн гэмт хэрэг 20-25 хувиар буурна гэж албаны хүмүүс үзэж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй