2020-11-04 15:261min00

Т.Мөнхсайхан: Коронавирусийн вакцин гарах үед 50 сая ам.доллар зарцуулан даруй иргэдээ хамруулна

98a30a3e33a83463b4ae935777e9f028_x3

Коронавирусийн вакцин худалдаанд гарсан тохиолдолд худалдаж авах хүсэлтээ улс, орнууд Дэлхийн эрүүл мэндийг байгууллагад өгсөөр буй гэнэ.

Монгол Улсын хувьд коронавирусийн халдварын эсрэг вакцин гарсан тохиолдолд худалдаж авахаа илэрхийлсэн дөрөв дэх улс болсон гэдгийг Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт хэллээ. Тэрбээр “Вакцин худалдаж авах орнуудын дөрөвдүгээрт манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлтээ өгсөн. Тиймээс вакцин гарахад харьцангуй хурдан асуудлаа шийдэх боломжтой” гэлээ.

Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “Вакцин гарвал худалдан авахад зориулж 50 сая ам.долларын санхүүжилт Сангийн яамд шийдэгдэж байгаа тул вакцин гарлаа гэхэд богино хугацаанд авч, иргэдээ хамруулах төлөвлөгөө гарсан” гэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй