Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс энэ сарын 2-ны өдөр тусгаарлагдаж байсан иргэн Т тусгаарлалтаас оргосон. Тусгаарлалтад ирээд 19 хонож байсан. Өмнө нь ОХУ-аас талаас Монголын хил рүү 633 тэмдэгтээр хил зөрчиж ОХУ-ын талд баригдаад, Монголд хилийн солилцоогоор Монголын талд хүлээлгэж өгсөн иргэн юм.
Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс түүнийг оргосноос хойш тус аймгийн төвөөс 19 километрийн зайд Хараагийн гол гэдэг газраас албаны хүмүүс барьж, өнөөдөр эргээд тусгаарлалтад оруулсан. Энэхүү иргэний шинжилгээний хариу бүгд сөрөг гарч байсан” гэлээ.
Л.Баяр