2020-11-04 14:311min00

МИАТ-ийн гурван төлөөлөгч Берлинд гэрийн тусгаарлалтад байна

miat

МИАТ ХК-ийн Герман дахь төлөөлөгчийн газрын гурван монгол ажилтан коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл гараад байна.

Тус асуудалтай холбогдуулан МИАТ компаниас “МИАТ-ийн ажилчид коронавирусийн халдвар аваагүй. Харин Германы Берлин дэх МИАТ-ийн төлөөлөгчийн газарт ажилладаг гурван ажилтныг коронавирусийн халдвартай хүнтэй харьцсан байж магадгүй гэдэг үндэслэлээр тусгаарласан юм. Түүнээс МИАТ-ийн нисгэгч, онгоцны үйлчлэг нар халдвар авсан зүйл огт байхгүй, худал мэдээлэл” гэсэн мэдээлэл өглөө.

Харин дээрх асуудалаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Герман улсад МИАТ-ийн ажилчид халдвар авсан. ХӨСҮТ-ийн эмч нартай холбогдоод заавар зөвлөгөө аваад эмчилгээ хийгээд явж байна. Иргэд эмнэлэгт хэвтээгүй, гэрийн тусгаарлалтад байгаа. Дөрвөн хүн байгаа” гэлээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй